FAQ About Ирландад сурах тухай түгээмэл асуултууд

Ирландад суралцах виз ямар сургалтад олгогддог вэ?

Дор хаяж 6 сараас дээш хугацааны академик жилийн сургалтад бүртгүүлсэн оюутнууд сургалтын виз хүсч болно. Тухайлбал англи хэлний 6 сар сургалтад бүртгүүлснээр 8 сарын хугацаатай сургалтын виз авах боломжтой болдог. Хэрэв бакалавр,магистрын төвшингийн сургалтад зөвшөөрөл авсан бол мөн сургалтын виз сурах хугацаанаас хамааран урт хугацаагаар авах болно.

Ирландад суралцах эхний 8 сарын виз дууссан бол сунгаж болох уу?

Болно. Та визээ 8 сараар 2 удаа сунгах эрхтэй. Нийтдээ 16 сар сунгана гэсэн үг. Мэдээж сургалтын визийг сунгах үндэслэл нь дахин шинэ сургалтад бүртгүүлэх. Та англи хэлний сургуульдаа үргэлжүүлэн сурах бол тухайн сургуульдаа сургалтаа үргэлжлүүлэх хүсэлтээ гаргана. Жишээ нь бидний хамтрагч Linguaviva, Erin School of English дараагийн сургалтуудын төлбөрөөс 30%-50% хөнгөлж сунгалтыг дуртайяа хийж өгдөг.

^

Already a member? Login.

Place this code where you want the questions and answer appear on your website.

<div class="faq-container"></div><script channelShortName="ireland" id="faq-question-list-script" src="https://static.faqabout.me/widgets/question-list-widget.min.js"></script>
Click to copy